Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны ажиллагчдын Цасны баярыг Хүний нөөцийн хэлтсээс өнгөрсөн бямба гарагт Баян-Өндөр уулын энгэрт зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд 19 хэлтсийн 220 ажилтан оролцож, амралтын өдрөө цэвэр агаарт идэвхтэй өнгөрүүллээ. Энэ үеэр олс таталт, уулын оргил булаалдах, цасны сумо бөхийн тэмцээн явуулав. Олс таталтын тэмцээнд Хуулийн хэлтсийн баг түрүүлж, Хүний нөөц, Тамгын хэлтсийн хамтарсан баг дэд байр эзэлж, АБК-ийн 2-р баг гутгаар байрт шалгарлаа. Уулын оргил булаалдах тэмцээнд Хуулийн хэлтсийн баг түрүүлж, Санхүүгийн хэлтэс, ХМОНХА, Их барилгын хэлтсийн хамтарсан багууд хоёрдугаар байр, Тамгын болон Худалдаа хангамжийн хэлтсийн хамтарсан баг удаах байрт шалгарлаа. Цасны сумо бөхийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Хөгжлийн хэлтсийн Б.Эрдэнэбаяр, Нягтлан бодох хэлтсийн Н.Гавьяатбаяр, эмэгтэйчүүдээс Хуулийн хэлтсийн Ц.Оюундарь, Тамгын хэлтсийн М.Энхзаяа нар эхний байруудад шалгарлаа.
Я.Энхтуяа















