Эдийн засаг маркетингийн хэлтэст төлөвлөлтийн ажлыг боловсронгуй болгох, гар ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор ERP програм нэвтрүүлж байна. Одоогоор мэдээллийн бааз байгуулах бүлэг хэсэг дээр ажиллаж байгаа аж. Програм нэвтрүүлэх ажлын гүйцэтгэл 70 хувьтай явна. Энэхүү программыг нэвтрүүлснээр мэдээллийг богино хугацаанд боловсруулах, удирдлагыг үйлдвэрийн өртөг зардал гэх мэт гол мэдээллээр шуурхай хангаснаар цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргахад нь туслах ажээ. Энэ ажилд тус хэлтсийн Эдийн засгийн товчооны хамт олон, ХМТАЦ-ийн програмч инженерүүд хамтран ажиллаж байна.

Я.ЭНХТУЯА















