Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын тайлан нээлттэй боллоо

Монгол улсын топ 100 аж ахуй нэгжийн шалгаруулалтыг 13 дахь жилдээ манлайлсан, манай улсын хамгийн том татвар төлөгч,Эрдэнэт үйлдвэр ХХК сүүлийн 3 жилийнхээ үйл ажиллагааны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, худалдаа, хөгжлийн болон нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа 2016 оны 2 дугаар сар 26-нд олон нийтэд нээлттэй тавилаа. Уурхайчин соёлын ордонд болсон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2013-2015 оны үйл ажиллагааны нээлттэй тайлангийн хурлыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нээж үг хэлсэн юм. Тайлангийн хурлын үеэр УСО-ны фоейдод гаргасан “Хямралын эсрэг хамтдаа”,”Түүхээ бичье” сэдэвт үзэсгэлэнг хуран цугласан зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо. Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагын 2013-2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг орлогч захирлууд видео бичлэг болон илтгэл хэлбэрээр танилцууллаа. Сүүлийн 3 жилд Эрдэнэт үйлдвэр  улсын төвлөрсөн төсөвт 1,1 их наяд төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 92,5 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 123 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ. 2013-2015 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж эдийн засаг, санхүүгийн байдал тогтворгүй болсонтой холбогдуулан хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр нийт 127,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131,6 тэрбум төгрөгийн  зардал хэмнэсэн байна. Орхон аймаг,Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл-технологи, зам-тээвэр, харилцаа-холбоо, байгаль орчин-экологи, эрүүл мэндийн чиглэлээр нийт 58,6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн ажээ. Эрдэнэт үйлдвэр 2013-2015 онд ахмад настнуудын тусламж дэмжлэгт зориулан 9,4 тэрбум төгрөг, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтнуудад эмчилгээ, тусламж, нөхөн төлбөрт 6,3 тэрбум төгрөг, ажилтнуудын буцалтгүй тусламжид зориулж 18,3 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.  2013-2015 онд Эрдэнэт үйлдвэрийн 1302 өрх айлыг гэр, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж нийт 9 тэрбум, 752 сая төгрөгийн тусламж үзүүлснийг тайлангийн хурлаар онцоллоо.


 Г.АЛТАНЦЭЦЭГ
                                                     Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %