Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцсоноор 2014 онд дэлхий дээр 285 сая хүн харааны бэрхшээлтэй байснаас 39 сая хүн сохор, 246 сая хүн хараа сулралтай байжээ. Сохролын 80 хувь нь зайлсхийж болох буюу урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байсан гэж дүгнэсэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын нүдний эрүүл мэндийг дэмжих зайлсхийж болох сохрол, хараа сулралаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх үзлэгийг анх удаа зохион байгуулж байна. ЭМС-ын 419 –р тоот тушаалын дагуу сохрол, хараа сулралаас сэргийлэх үзлэгийг Эрдэнэт үйлдвэрийн 45-аас дээш насны ажиллагсдад хийж байна. Авто тээврийн байгууллага, Хүдрийн ил уурхай, Баяжуулах фабрик , Засвар механикийн заводын ажиллагсад үзлэгт хамрагдаж байна. Ажиллагсдын нүдний үзлэгийг ажлын байран дээр хийж байгаа нь талархууштай юм. Хүний нүдний хараа 45 наснаас өөрчлөлт ордог тул ийнхүү нас заан үзэж байна. Харин нүдний онцгой хүндрэлтэй ажиллагсадыг нас хамаарахгүйгээр үзэж, зөвлөгөө өгч байна.




Г.Алтанцэцэг















