Баяжуулах фабрикийн Засварын хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д. Наранбаатар, ээлжийн мастер Н. Манлайбаатар, засварчин Д. Цэрэнчимэд нар саяхан “Оюу толгой” ХХК-ийн Баяжуулах фабрикийн SAG MILL-2 тээрмийн хуяг солих ажилтай танилцаж туршлага судлаад иржээ. Засварын ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэглэж буй багаж тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэлтэй мөн танилцжээ. Нөгөөтэйгүүр засварын ажилд хэрэгжүүлж болох туршлага судалсан байна. Тухайлбал, Оюу толгой-д ашиглагддаг ММС тээрмийн барабаны 2 хуягийг нийлүүлж бүтэн болгосноор хуяг солих хугацааг нилээд хэмнэсэн аж. Үүнийг манайд хэрэгжүүлж болох бөгөөд, захиалж хийлгэснээр шийдвэрлэх боломжтой аж.


Я.Энхтуяа















