“Эрдэнэт сувилал” цогцолбор 2-р сарын 1-нээс эхлэн Орхон аймгийн иргэд, Монголын уул уурхайн салбарт ажиллагсад болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувьтогтоолгосон иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ. Дээрх иргэд эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу 28800 төгрөг төлөөд нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирж “Эрдэнэт сувилал” цогцолбороор сувилуулах боломжтой боллоо. Амбулаторийн анхан шатны үзлэгт хамрагдах бол 5000-20000 төгрөгөөр үзүүлэх болсон нь улсын хэмжээний эрүүл мэндийн стандартын дагуу болсоноос гадна ор хоногийн тоог 5-10 хоногт амрагч өөрөө шийдэх боломжтой болжээ. Мөн Орхон аймгийг зорин ирж хурал хурал цуглаан, зөвлөлгөөнд оролцохоор ирсэн төлөөлөгчдөд зочид буудлын чиглэлээр үйлчилнэ. Эрдэнэт сувилал цогцолбор нийгмийн зорилтот бүлэг болоод бусад иргэддээ чиглэсэн үйлчилгээг нэвтрүүллээ.
Г. Алтанцэцэг















