Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, Хүний нөөц, Эдийн засаг- маркетинг, Дотоод аудит, Чанар хяналт, Худалдаа хангамж, Тамгын хэлтэс өнгөрсөн баасан гарагт 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа компанийн удирдлага, хамт олонд танилцууллаа.
Оюу танхимд болсон тайлангийн хуралд Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Кутлин Б.А, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг, Худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу болон хэлтсүүдийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Хэлтсийн удирдлагууд ажлаа тайлагнасны дараа хуралд оролцогчдын асуултанд хариулав.
Хурлын төгсгөлд удирдлагууд хэлтэс бүрийн тайланг хэлэлцэн дүгнэж, зарим асуудлаар үүрэг даалгавар өглөө. Захирлууд бүх хэлтсийн ажлын тайланг “хангалттай” гэж үнэлэв.
Я.Энхтуяа















