Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6-р сарын 29-ний өдөр баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийг үндэслэн үйлдвэрийн ажилчид хувийн унаагаар үйлдвэрийн дүүрэгт зорчих болон үйлдвэрийн дүүргийн авто замын зогсоолууд дээр автомашинаа тавихыг хориглосон.
Эрдэнэт үйлдвэрийн бүсэд ажиллагчид өөрсдийн унаагаар зорчихыг хориглосон тушаал гарсан. Энэ тушаалыг дагаж мөрдүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Ажилд ирж, буцахдаа зөвхөн үйлдвэрийн автобусаар үйлчлүүлэхийг нийт ажиллагсдад уриалж байна.
Түүнчлэн үйлдвэрийн дүүргийн авто машины зогсоолууд дээр машин байршуулахгүй бөгөөд гэрээт цагдаагийн хэлтэс үүнд байнга хяналт тавин ажиллахаар болсон байна. МУЗГ-ын шийдвэрийн дагуу хэрэгжүүлж байгаа дээрх үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр анхаарал хандуулж, үйлдвэрийн унаагаар өргөнөөр үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ хувийн унаагаараа ажилд ирсэн тохиолдолд автомашинийг нь зогсоол дээр байршуулахгүй юм байна.

Г.Алтанцэцэг















