Хүдрийн ил уурхайн зам овоолгын хэсэг өнгөрсөн онд түлшний зарцуулалтаа 18 хувиар бууруулан ажилласан байна. Энэ онд тэд хэмнэлтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Зам овоолгын хэсэг нь Ил уурхайн овоолгын байгуулалт, уурхайн үндсэн болон түр зуурын замуудыг засах ба уулын бусад ажлын газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэй. Уулын ажлын тасралтгүй жигд үйл ажиллагааг технологийн горимын дагуу явуулах зорилготой ажиллаж байна. Тус хэсэг нийтдээ 98 ажиллагчтай бөгөөд тэд 4 ээлжээр ажиллаж байна. Энэ хамт олон уулын технологийн тоног төхөөрөмжүүд болон гаражын засвар үйлчилгээ техник ашиглалтыг хариуцан, үйлдвэрийн хэрэгцээнд болон уурхайн технологийн зам засварын ажилд зориулан хайрга бутлан ялгах тоног төхөөрөмжийг ажиллуулдаг. Өнөөдөр үйлдвэр хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан тус хамт олон түлш хэмнэхээс гадаа хөрс тээвэрлэлтийн овоолгын зайг ч ойртуулсан байна.
Г.Алтанцэцэг















