Монгол улсын шадар сайдын 2015 оны “Төлөвлөгөө, жагсаалт батлах тухай” 133 дугаар тушаалаар нийтийг хамарсан баяр ёслолын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагаан сар, хүүхдийн баяр, үндэсний их баяр наадам, шинэ жил зэрэг баярын өдрүүдэд нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэхийг үүрэг болгожээ. Иймд иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгөх зорилгоор МХГ-аас хяналт шалгалт хийж байна. Энэ шалгалт 2-р сарын 8 хүртэл үргэлжилнэ.
ОХУ-аас оруулж ирсэн, машины тээшинд худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хугацаа дууссан, хэт хөлдсөн зэрэг зөрчил дутагдал одоогоор илрээд байна. Монголчууд ОХУ-д үйлдвэрлэсэн л бол чанартай гэсэн ойлголтоор сүүлийн үед орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг үнэ хямдыг нь харгалзан гар дээрээс ихээр худалдан авч байгаа нь ажиглагджээ. Шинэ жилийн баяраар ч энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн МХГ-т ихээр хураагдаж устгагдсан байна. Иймээс иргэд эрүүл мэндээ хордуулах нөлөөгүй, хугацаатай хүнсний бүтээгдэхүүнийг баярын өдрүүдээр авч хэрэглэхийг МХГ-ын улсын байцаагчид зөвлөж байна.




Г.Алтанцэцэг















