Грат 1400 насос түүхэнд анх удаа 517 цаг ажиллалаа

Баяжуулах фабрикийн хүдэр нунтаглах, тээрмийн булингыг дамжуулах үндсэн насос Грат-1400 түүхэндээ анх удаа 517 цаг ажиллалаа. Засвар механикийн заводад холхивчноос бусдыг нь үйлд-вэрлэдэг уг насосны ажиллах цагийг уртасгах талаар ЗМЗ,  Баяжуулах фабрикийн инже-нер техникийн ажилтнууд хамтран 2013 оноос хойш шат дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй олон арга хэмжээ авчээ. Дунджаар 200 цаг ажиллах төлөвлөгөөтэй уг насос нь 2011, 2012 онд  140-160 цаг ажиллажээ. Үүнд дүгнэлт хийж, ажиллах цагийг уртасгахад чиглэсэн ажлын үр дүнд  дундаж цаг 340 болсон байна. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд ажлын дугуйг өөрчилж,  түүний дараа хөдөлгүүр нь  хатуу холболттой байсныг  зөөлөн холболттой болгосон.  Мөн  ачааллаа өөрөө тохируулдаг хөдөлгүүр тавьсан аж. Ийнхүү Баяжуулах фабрикт хамгийн өргөн хэрэглэдэг насосны  ажиллах цагийг уртасгаснаар Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах аж.  “Төв корпуст  жилдээ 350-360 насос  хэрэглэдэг.  Насос энэ хэмжээгээр ажиллах юм бол  хэрэглээг  50 хувь буулгана. Өөрөөр хэлбэл 180 насосаар хэвийн ажиллана. Насосанд  давтамж хувиргагчаар удирддаг хөдөлгүүр суурилуулснаар цахилгаан эрчим хүч 2 дахин бага зарцуулдаг  болсон.
Ийм үед жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ. Дээрх насосыг Төв корпусын 9 тээрэм дээр тавьж дуусангуут ӨНХ-ийн  4 тээрэм  дээр  бас  тавина.  Ингэснээр гаднаас насос авах шаардлагагүй болох юм. 1970-аад онд  ОХУ-д  үйлдвэрлэсэн  уг  насосыг  ЗМЗ-д нутагшуулсан. Холхивчноос бусад бүх эд ангийг ЗМЗ-д хийдэг. Ийнхүү сайжруулсан насосоо  бид ЗМЗ-тай хамтран патентжуулж авбал манай улсад  уул уурхайн салбар хөгжиж буй энэ үед гадагшлах  мөнгөний урсгалыг нилээд багасгах юм” гэж Баяжуулах фабрикийн Ерөнхий механик Ж.Ганзориг ярилаа.   


 

Я.Энхтуяа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %