Цахилгаан цех Орхон аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгаран нэгдүгээр зэргийн гэрчилгээг өнгөрсөн баасан гарагт гардан авлаа. Цехийн захиргаанаас хамт олны эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч тогтмол, төлөвлөгөөтэй ажилласны үр дүнд ийнхүү Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болсон байна. Эрүүл мэндийн сайдын 184 тоот тушаалын дагуу Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг хөгжүүлэх үндсэн 4 чиглэл /Эрүүл мэндийн бодлого, Эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, Эрүүл мэндийг дэмжихэд хамт олны оролцоо ба хувь хүний зан үйлийн өөрчлөлт, Эрүүл мэнд ба нийгмийн үйлчилгээ/ -ээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 2008 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 3-р зэргийн гэрчилгээ, 2012 онд 2-р зэргийн гэрчилгээ авсан аж.

Я.Энхтуяа















