Эрдэнэт үйлдвэрийн Судалгааны төвийн судлаач инженерүүд Баяжуулах фабрикийн технологит тохирсон цуглуулагч урвалжийг гарган авлаа. Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн уг бодисыг Монфлот 03 гэж нэрлэжээ. Уг урвалжийг судалгааны төвийн лаборатори болон хагас үйлдвэрлэлийн шатанд 6 сар туршиж, үйлдвэрлэлд нэвт-рүүлээд нэг сар өнгөрчээ. Баяжуулах фаб-рикийн технологичид уг урвалжийг хэрэг-лэхэд технологит сөрөг нөлөөгүй төдийгүй зэсийн металл авалт бага зэрэг сайжрах хандлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна. Цаашид үүнийг үргэлжлүүлэн туршиж, илүү сайжруулах аж. Баяжуулах фабрикт хэрэг-лэдэг технологийн бодисуудыг гадаадаас өндөр үнээр авдаг бол Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн бүтээл үүнээс 4 дахин хямд өртөгтэй аж. Ийнхүү Судалгааны төвийн судлаачид, Баяжуулах фабрикийн технологич инженерүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн технологит тохирсон шинэ урвалж “мэндэлж”, үйлдвэрийн эдийн засагт үр өгөөжөө өгөх юм.

Я.Энхтуяа















