Энэ жил аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 96,4 хувиар хангасан гэсэн дүн мэдээ гарчээ. Харьцангуй урьд жилүүдийг бодвол цас зуд ихтэй хүйтэн өвөл болж байгаатай холбогдуулан малчид өөр өөрсдийн бэлтгэлээ сайтар базаасан байгаа хэдий болзошгүй цаг агаарын байдал ,малчдын өвс тэжээлийн бэлтгэлээс шалтгаалан аймгийн засаг дарга захирамж гарган өвс тэжээлийн үнийг одоо байгаа үнээс 50 хувь бууруулахаар болжээ. Одоогийн ханшаар нэг боодол өвс 2500 төгрөг малын тэжээл хивэг нэг шуудай нь 6500 төгрөгөөр худалдаалагдах юм байна .
Энэ 1-р сарын сүүлээр малчдын санал бодлыг сонсон газар дээр нь өвөлжилтийн байдалтай танилцахаар 11 чиглэлд аймгийн удирдах ажилтанууд гарч хүн болоод мал эмнэлэгийн үйлчилгээг үзүүлэх юм байна . Жил бүр уламжлал болгон малчдын хотоор явж өвөлжилтийн хүндрэл бэрхшээл аж байдалтай танилцдаг энэхүү үйл ажиллагааг ирэх 3 сар хүртэл үргэлжлүүлнэ.

Г. Алтанцэцэг















