Бүсийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиас анх удаа санаачлан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Математик, байгалийн ухааны бүсийн олимпиад” амжилттай зохион байгуулжээ.
Сурагчдын математик, байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, аймаг, улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэгчдийг чадваржуулах зорилгоор энэ олимпиадыг зохион байгуулсан юм.
Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймаг,  Хөтөл хорооны  25 сургуулийн 400 гаруй  сурагч тус олимпиадад оролцсон.  Тэмцээний 9-р ангийн төрөлд 90, 10-р анги төрөлд 104, 11-р ангид 100, 12-р ангийн төрөлд  118 сурагч тус тус физик математик, химийн хичээлийн мэдлэгээр өрсөлдөв. Олимпиадын дүнг анги тус бүрээр шалгаруулахаас гадна нийлбэр дүнгээр эхний байруудад шалгарсан сурагчдыг мөн шагнаж урамшуулав.
12-р ангийн Математикийн хичээлийн төрөлд 1-р байрыг Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12е ангийн сурагч Ж.Нямдаваа, 2-р байрыг Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Г.Өлзийпүрэв, 3-р байрыг Орхон аймгийн Лаборатори 8-р сургуулийн сурагч О.Сувд-эрдэнэ, Физикийн хичээлийн төрөлд 1-р байрыг Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12б ангийн сурагч Б.Эрхбаяр, 2-р байрыг Орхон Технологийн сургуулийн лицей ангийн сурагч Т.Нямгэрэл, 3-р байрыг Орхон Импати сургуулийн 12б ангийн сурагч Б.Түмэндэлгэр, Химийн хичээлийн төрөлд 1-р байрыг Орхон Импати сургуулийн сурагч Б.Чимэглхам, 2-р байрыг Орхон аймгийн 14-р сургуулийн 12б ангийн сурагч О.Одончимэг, 3-р байрыг Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12а ангийн сурагч Ц.Болорчимэг нар эзэлж, нийлбэр онооны дүнгээр эхний 3 байрт Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12е ангийн сурагч Ж.Нямдаваа,  Импати сургуулийн 12б ангийн сурагч Б.Түмэндэлгэр, 14-р сургуулийн 12б ангийн сурагч О.Одончимэг, “Эрдэм” ахлах сургуулийн 12б ангийн сурагч Б.Эрхбаяр, Орхон Импати сургуулийн сурагч Б.Чимэглхам, Технологийн сургуулийн лицей ангийн сурагч Т.Нямгэрэл нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Мөн энэ үеэр ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх Лицей ахлах сургуульд 20-40 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг тус олимпиадын эхний 3 байр эзэлсэн 10-12-р ангийн 18 сурагчид, тус ахлах сургуульд шалгалтгүйгээр элсэн суралцах эрхийн бичгийг нэгдсэн онооны дүнгээр эхний 3 байр эзэлсэн 9-р ангийн 16 сурагчид гардуулсан юм.
Энэ олимпиад жил бүр уламжлал болон зохиогдоно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %