Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд 18-45 насны 255 залуу ажиллаж байна.Тус цехийн Залуучуудын зөвлөл 2015 оныг олон бүтээлч ажлын амжилтаар үджээ.
Тухайлбал, 2015 оны 7-р сард “Ухаан далай номоос эхтэй“ аянаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт номын сан байгуулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүлийн гишүүдээ өөрсдийн ажилтай танилцуулах, ажиллагчдынхаа дунд АХА тэмцээн, явган аялал зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагаа хэрэгжүүлжээ.
Сар шинийн баярыг тохиолдуулан тэд 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 2-р сарын 15- ныг хүртэл залуучуудынхаа дунд “Монгол ёс заншил” сэдвээр гэрэл зургийн уралдаан зарлажээ. Цахим хаягаар явагдах гэрэл зургийн уралдааны тэргүүн, дэд байрыг хамгийн олон LIKe авсан оролцогч эзлэх юм. Хүдрийн ил уурхайн Залуучуудын зөвлөл 2016 онд “Зорилготой амьдралд тэмүүлцгээе“ гэсэн уриатай ажиллаж байна.

Г. Алтанцэцэг















