Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал саяхан хуралдаж, ҮЭ-ийн холбооны тайлан, төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийг хэлэлцлээ.
Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны дүрмийг 2015 оны 6-р сард хуралдсан ээлжит бага хурлаар шинэчлэн баталсан. Уг дүрэмд тусгаснаар гүйцэтгэх зөвлөлийг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулж, тайлан мэдээлэл өгөхөөс гадна өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж тухайн жилийн төсвийг баталдаг.
ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 80 гишүүнээс 62 нь хуралд оролцож 4 асуудал авч хэлэлцсэн юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос нийгмийн халамжийн болон боловсролын сангийн журам, эв нэгдлийн сангийн журам, хамтын гэрээний заалтын дагуу баталгаатай улсын сувилалд явахад унааны зардал тооцож олгох журмуудыг боловсруулах талаар хурлын үеэр хэлэлцлээ.
Г. Алтанцэцэг















