Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасантай холбогдуулан үйлдвэрийн бүх цех хэсэг хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн Материал техникийн хангамжийн бааз жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогоо амжилттай зохион байгуулж дууслаа. Үйлдвэрийн засварын инженерүүд бараа материалыг ажлын байран дээрээс нь судлан хайж олдог болгох зорилгоор тэд Тооцоолон бодох цехээр компьютерийн программ бүтээлгэжээ.
Уг программыг ашигласнаар засварт шаардлагатай сэлбэг хэрэгслийг өөрийн цех хэсгийн агуулахаас хайгаад зогсохгүй төв агуулахын бараа бүтээгдэхүүнээс харах боломж бүрднэ.
Материал техникийн хангамжийн бааз өмнө нь химийн агуулахын барилгагүй байсан. Тус баазын зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг нь энэ байв. Тиймээс өнгөрсөн онд уг барилгыг Барилга угсралтын цех 430 сая төгрөгийн өртөгтэйгээр барьж хүлээлгэн өгсөн байна .
Багтаамжийн хувьд Монгол улсдаа хоёрдугаарт орох энэхүү томоохон барилгыг ашиглалтанд оруулснаар химийн бодисын хадгалалт, түүний аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Материал техникийн хангамжийн баазын хамт олон мөн төв агуулахынхаа улайсдаг гэрэлтүүлгийг ЛЕД гэрлээр сольж зардал хэмнэж байна.




Г.Алтанцэцэг















