Зам тээврийн яам УБТЗ-ын замын аж ахуйн албаны сургалтын төвтэй хамтран төмөр замчдын 2 өдрийн сургалтыг Орхон аймагт зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Төмөр замын цех, аймгийн Дулааны цахилгаан станц, УБТЗ-ын Эрдэнэт өртөөний замчид энэхүү мэргэжлийн ур чадварын сургалтанд хамрагдав.
Энэ удаагийн сургалтыг УБТЗ-ын замын аж ахуйн албаны сургалтын төвийн багш нар болон Зам тээврийн яамны улсын байцаагчид, Монгол улсын зөвлөх инженерүүд удирдан явууллаа. Сургалтанд хамрагдсан замчдад гэрчилгээ гардуулна.
Г.АЛТАНЦЭЦЭГ















