Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч,их эмч О.Алтансүхийн “Хөдөлмөрийн эрүүл мэнд” ном хэвлэгдлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай,Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох концевци,зөвлөмж,Монгол улсын хууль, стандарт зэрэг баримт бичгийг удирдлага болгон хэвлүүлсэн “Хөдөлмөрийн эрүүл мэнд” ном уншигч таны гарт ийнхүү очиж байна. Номын зохиогчтой уулзахад: “Манай улсад үйлдвэржилт, уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр шинэ техник технологи өргөн нэвтэрч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн янз бүрийн хүчин зүйлстэй орчинд хүн ажиллах шаардлагатай тулгардаг. Ажлын өндөр бүтээмжтэй ажилтнууд болон хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийг олон жил эрүүл саруул амьдрах боломжоор хангах нь Хөдөлмөрийн эрүүл мэндийн шинжлэх ухааны гол зорилго оршдог. Тиймээс “Таны эрүүл мэнд өөрөөс тань шалтгаална” гэсэн цөм ойлголтыг анхаарч аюул, эрсдэлгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хамтдаа бүрдүүлэх нь чухал юм. Монгол улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг ургашлуулахад хүч хөдөлмөрөө зориулж буй инженер техникийн ажилчид,эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн ажлын хэрэгцээнд зориулж энэ номоо хэвлүүллээ” гэв.
.jpg)
Б.ЧУЛУУН















