Өнөөдөр ХАБЭА-н Зөвлөлийн үнэлгээний комиссын хурал ХАБЭА-н хэлтсийн даргын өрөөнд болов. Энэ хурлаар цехүүдийн ХАБЭА-н 2015 оны 4-р улирлын ажлыг дүгнэн, шилдэг цех, аюулгүй ажиллагчийг шалгаруулав. Энэ талаар ХАБЭА-н зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Эрдэнэбат: Цехүүдийг 4 хэсгээр шалгарууллаа. Нэгдүгээр хэсгээс Засвар механикийн завод, хоёрдугаар хэсгээс ХМТАЦ, гуравдугаар хэсгээс Төмөр замын цех, дөрөвдүгээр хэсгээс Уурхайчин соёлын ордон шалгарсан. Мөн Аюулгүй ажиллагчийг 4 шатаар шалгарууллаа. Нэгдүгээр шатанд 27, 2-р шатанд 11, 3-р шатанд 10, 4-р шатанд 4 хүн одоогоор шалгараад байна. Хурлын протоколд үндэслэн Ерөнхий захиралд санал тавина. Ерөнхий захирлын тушаал гарсны дараа бидний үнэлгээ баталгаажна. Энэ удаа 4 дэх шатны аюулгүй ажиллагч шалгаруулдгаараа онцлогтой. 4 дэх шатанд шалгарсан ажиллагч гадаад аялах эрхийн бичгээр шагнагддаг юм гэв.
Я.Энхтуяа















