Автотээврийн байгууллагын Автозасварын 3-р газрын хамт олон Хот тохижуулах газрын хог түрэх зориулалттай В-10 бульдозерт иж бүрэн засвар үйлчилгээ хийн 1-ийг нь саяхан хүлээлгэн өглөө. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийжээ. Уг техникийг бүрэн задалж, засвар үйлчилгээ хийн угсрах ажлыг 2 сар гаруй хугацаанд гүйцэтгэж байна. Механик боловсруулалтын хэсэгт зарим сэлбэгийг шинээр хийж, зорж, боловсруулан сэргээн засварлажээ. Дээрх бульдозеруудын эвдрэл их байгаа нь тухайн үед техникийн үйлчилгээ хийгээгүйгээс шалтгаалсныг засварын мэргэжилтнүүд хэлж байна.
Я.Энхтуяа















