Баяжуулах фабрикийн Нэгдсэн ээлжийн П.Баатарцогт даргатай хамт олны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спорт цогцолборт боллоо. Эрэгтэйчүүдээс НБХ-ийн Д.Бат-Эрдэнэ мастертай баг түрүүлж, ШХХ-ийн Ш.Лхагважав, Засварын хэсгийн П.Даваадорж мастертай багууд удаалав. Эмэгтэйчүүдээс ӨНХ-ийн Ц.Гантулга, НБХ-ийн Д.Бат-Эрдэнэ мастертай багууд эхний байр эзлэв.


Я.Энхтуяа















