Өнгөрсөн бямба гарагт “Уурхайчин” соёлын ордонд Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн ажилтнуудын дунд караоке дууны тэмцээн боллоо. Тэмцээнд 5 баг оролцсоноос Б.Соронзонболд ахлагчтай Смайл баг тэргүүлж, Н.Галмандах, Н.Түмэнжаргал ахлагчтай багууд удаалав. Шилдэг дуучнаар тээрмийн машинч У.Батжаргал, үйлчлэгч Г.Нармандах нар шалгарав.
Мөн өнгөрсөн 7 хоногийн амралтын өдөр тус хэсгийн биллярдын тэмцээн Сархиа цанын баазын биллярдын зааланд боллоо. Хосын төрөлд 16, ганцаарчилсан төрөлд 12 ажилтан оролцов. Хосын төрөлд тээрмийн машинч Б.Самбаадорж, краны машинч Б.Батчимэг нар түрүүлж, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Б.Балсүрэн, Г.Цолмон нар дэд байр эзэлж, засварчин Ц.Баттулга, насосны машинч Ц.Ганчимэг нар удаалав. Ганцаарчилсан төрөлд цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Б.Балсүрэн түрүүлж, механикч С.Ожиго, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин У.Болдбаатар нар удаах байр эзэллээ.







Я.Энхтуяа















