2016 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15.2 га газрыг 210 иргэнд олгохоор шийдвэрлэжээ. Уг газрыг 2012 онд өргөдөл гаргасан иргэдэд олгох аж. Байршлын хувьд Эрдэнэ багийн Сархиа уулын баруун энгэрт 50 иргэнд, Яргуйт багийн Хөтөлийн хэсэгт 100 гаруй иргэнд газар олгох юм. Харин энэ онд иргэдэд зуслангийн зориулалтаар газар олгохгүй гэнэ. Өнгөрсөн онд 140 иргэнд зуслангийн зориулалтаар газар олгожээ. Одоогоор Баян-Өндөр сумын ЗДТГ-т газар өмчлөх хүсэлт гаргасан 10 мянга гаруй өргөдөл хүлээгдэж байна.

Т.Батчулуун















