Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн байгууллага ОХУ-ын Нипигормаш заводад үйлдвэрлэсэн 3С-2М-018 маркийн тусгай зориулалтын, камменз хөдөлгүүртэй цооног түгжигч машиныг хүлээн авч, саяхан ажилд гаргалаа. Энэ талаар Авто тээврийн байгууллагын Эрчим хүч, механикийн албаны механик Х.Болдбаатар: Автотээврийн байгууллагад Цооног түгжигч шинэ машин 2015 оны төгсгөлөөр ирж, бид техникийн бүрэн бүтэн байдлыг шалган өнгөрсөн 7 хоногт ажилд оруулсан. Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал шаардлагатай уг техник нь хуучны Камаз 43118 маркийн машин дээр суурилагдсан, 2 бункертэй, нэг удаагийн гүйлтээр 17 тн шороо тээвэрлэх хүчин чадалтай. Өмнөх машинаас 2 дахин илүү бүтээмжтэй учраас шатах тослох материал, дугуйн ашиглалт, жолоочийн цалинг тэр хэмжээгээр хэмнэх юм. 3С-2М-018 машин давхар тэнхлэгтэй учраас донсолгоогүй, дуу чимээ багатай жолоочийн ажиллах тав тухтай нөхцөлийг хангасан, автомат удирдлагатай- гаараа өмнөх машинаас давуу талтай юм гэв.

Я.Энхтуяа















