Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллын алба жил бүр нийт ажиллагчдаа хамруулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулдаг. 2016 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ сарын 14-нд Ерөнхий захиргаанаас эхлүүллээ.
Ажиллагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнийг эрт илрүүлж оношлох нь өвчлөгсдийг эрт эдгээх ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд ажиллагчдын дунд хөдөлмөрлөх чадварт нөлөөлөхүйц ахуйн осол гэмтэл, даралт, зүрх судасны эмгэг, хоол боловсруулах эрхтний өвчлөл, хөдөлгөөний хомсдол, буруу зан үйлээс үүдэлтэй өвчлөл зонхилж байгаа тухай Эмнэлэг сувиллын албаны эмч нар ярьж байна.
Үйлдвэрийн ажиллагчид жил бүр үнэ төлбөргүй хамрагддаг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй оролцож бүх төрлийн дэлгэрэнгүй шинжилгээ өгснөөр аливаа өвчний эрсдлээс өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой.
Г.Алтанцэцэг















