Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу жил бүр гэр хороололд амьдардаг ажиллагчид, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэн тус бүрт 2 тонн нүүрсийг 25-30 хувийн хөнгөлттэй олгодог. Энэ жил 1 тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр тооцож, 11-р сараас олгож эхэлсэн. Ахуйн хэрэгцээнд тохирох нүүрс нийлүүлэх уурхайнуудтай “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц гэрээ байгуулан ажиллаж байгаа учир нүүрсний чанартай холбоотой гомдол санал гараагүй байна. Жилд дунджаар 2600 орчим ажилтан нүүрс авах хүсэлтээ ирүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 450 ажилтан нүүрсээ авчээ.





У.Цэрэнбат















