Ерөнхий эрчим зүйн хэлтэс Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээний өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлуудын талаарх тайлан мэдээллийг энэ сарын 14-нд үйлдвэрийн удирдлагууд, цех хэлтсийн дарга нарт танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны байрны Оюу танхимд болсон тайлангийн хуралд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Кутлин Борис Алексеевич, ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын туслах, Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга болон үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд оролцлоо. Сүүлийн 10 жилийн үнийн өсөлтийн судалгаагаар цахилгааны үнэ жилд дунджаар 15 хувиар өсч байгаа тухай тайлангийн хурлын үеэр Ерөнхий эрчим зүйн хэлтсийн дарга Ш.Төрбат мэдээллээ.
Үйлдвэрийн хэмжээнд эрчим хүчний чиглэлээр зардал гаргахгүй хэмнэж болох олон ажлыг Ерөнхий эрчим зүйн хэлтэс хийхээр төлөвлөжээ.
Г.Алтанцэцэг















