Баяжуулах фабрикийн инженер техникийн ажилтнууд 2016 оны анхны зөвлөлгөөнөө зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнийг Баяжуулах фабрикийн захиргаа улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж үйлдвэрлэлийн болон бусад асуудлаа хэлэлцэж шийдвэрлэдэг.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Кутлин Борис Алексеевич зөвлөлгөөнд хүрэлцэн ирж баяжуулагчидтай уулзан, Баяжуулах фабрикийн 2015 оны ажлын тайланг сонслоо.
Зөвлөлгөөнд оролцогчид энд хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар өөрийн ажилладаг цех, хэсгийн хамт олонд тодорхой мэдээлэл хийх юм байна. Баяжуулах фабрик өнөөдөр 1150-иад ажиллагчтай. Тэдний 189 нь инженер техникийн ажилтнууд юм.
Г.Алтанцэцэг















