2015 оны 11-р сарын 1-нээс Баяжуулах фабрикийн засварын хэсэгт “Ноцтой эрсдлийн удирдлагын” хөтөлбөрийг туршилтаар нэвтрүүлэх ажил эхэлсэн. Туршилт амжилттай хэрэгжиж ноцтой эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг үйлдвэрийн зарим цех нэгжид хэрэгжүүлэхээр болсон.
Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсгийн Мөнх-Очир мастертай бригад ноцтой эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг жилийн хугацаанд туршилтаар нэвтрүүлсэн юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бригадын ажиллагчдыг 4 удаагийн сургалтанд хамруулж, тусгайлан хяналтын хуудас бэлтгэн аюулгүй ажиллагааны хэвлэмэл хуудас, самбар, тэмдэг тэмдэглэгээнүүдийг урьдчилан бэлтгэж байрлуулсан байна. Туршилтын хугацаанд уг бригадынхан 10-аад удаа өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэсэн байна. Тэд тухайн ажил эхлэхийн өмнө ярилцаж, өндөр эрсдлийг үнэлэн, хяналтын хуудас бөглөн ажилдаа гарч хэвшжээ.
Ноцтой эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг үргэлжлүүлэн Баяжуулах фабрикийн засварын хэсгийн 12 бригадад нэвтрүүлэхээр болжээ.
Учир нь, засварын хэсэгт өндөр эрсдэлтэй ажил нэлээд хийгддэг тул уг хөтөлбрийг нэвтрүүлж байна. Түүнчлэн энэ хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллага, Засвар механикийн завод, Хүдрийн ил уурхай, Дулааны цахилгаан станц, Засвар угсралтын цех, цахилгаан цехэд нэвтрүүлэхийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн “Нэн түрүүнд ХАБ-2016” бага хурлаас шийдвэрлэсэн ажээ.
Г.Алтанцэцэг















