Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсгийн 3-р конвейр дээр ХК-230 редукторыг цахилгаан хөдөлгүүрийн хамт суурилуулах ажил 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагджээ.
Герман улсад үйлдвэрлэсэн энэхүү тоног төхөөрөмжийг энд суурилуулснаар хүчин чадал нэмэгдэж цагт 4000 тн хүдэр хүлээн авах ажээ. Энэ редуктор нь найдвартай ажиллагааг бүрэн хангах, засвар үйлчилгээг багасгах болон хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Редукторыг цахилгаан хөдөлгүүрийн хамт суурилуулах ажилд Бутлан тээвэрлэх хэсгийн ажиллагчдаас гадна Баяжуулах фабрикийн засварын хэсгийн хамт олон оролцож байна.
Өмнө нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 34 жил ашиглагдсан редукторыг ийнхүү Герман улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр шинэчиллээ. Шинэ редукторын хөдөлгүүрийн эргэлт нь хурдаа өөрөө тохируулдаг онцлогтой бөгөөд цагийн ачаалал нь 1000 тн-оор нэмэгдэж байна.















