Хүдрийн ил уурхайн засварын хэсгийн угсралтын бригад 10 м3 –ын эксковатор угсрах ажлыг оны өмнөөс эхлүүлжээ.
Их засвар, угсралтын бригад 10 гаруй ажиллагчтай бөгөөд шинэ эксковатор угсрах ажлыг 2016 оны 2-р сарын 16-нд дуусгахаар шамдан ажиллаж байна.
Энэ эксковатор явах эд ангийн хувьд өндөр, кабин дотор түр амрах тасалгаатай, хөргөгч, хөгжим гээд хэрэгцээт зүйлсээр тоноглогдсон, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, нэмэлт шат хийгдсэн гээд өмнө нь ашиглаж байсан эксваторуудаас олон давуу талтай юм байна.
Засварын хэсгийн угсралтын хэсгийн гагнуурчин Мөнхчулуун, Бат-Эрдэнэ, Гансэлэм нарын олон хүн энэ ажлыг хийж байгаа ба одоогоор 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Засварчид шинэ эксковатор угсарч ашиглалтанд оруулснаар Хүдрийн ил уурхай 10 эксковатортай болж хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдэх ажээ.




Г.АЛТАНЦЭЦЭГ















