Эрдэнэт үйлдвэр эрчим хүчнээс 3 тэрбум төгрөг хэмнэнэ

Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хоёр чиглэлээр хэрэгжүүлсний үр дүнд оны эцэст 3 тэрбум төгрөг хэмнэх төлөв ажиглагдаж байгааг Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат мэдээллээ. Нэгдүгээрт, хэрэглээгээ багасгах чиглэлээр бодит хэмнэлт гаргаж байгаа бол нөгөө нь гурван тарифт тоолуурын хэмнэлтийг ашигладаг ажээ. Өөрөөр хэлбэл эрчим хүч үнэтэй цагаар хэрэглээгээ багасгаж, хямд үеэр хэрэглээгээ ихэсгэх замаар мөнгөн хэмнэлт гаргах нь гурван тарифт хэмнэлт юм. Энэ хэмнэлт цаашид ч үргэлжлэх аж. Харин эрчим хүчний хэмнэлттэй шинэ тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр бодит хэмнэлт гарахаас гадна ажиллагчдын эрчим хүчний хэрэглээний хандлагыг өөрчлөх замаар хэмнэлтийг шийддэг. Оны сүүлээр бодит хэмнэлтийг дүгнэн гаргаж, эрчим хүчний хэрэглээгээ багасгаж чадсан хамт олныг урамшуулдаг. Одоогоор улирлуудын дүгнэлтээс үзэхэд оны төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэр эрчим хүчнээс 3 тэрбум төгрөг хэмнэх төлөвтэй байна. Гэсэн ч эрчим хүчний үнийн нэмэгдэл сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй гэж мэргэжлийн хүн тайлбарлалаа.  



 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %