Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц дотоодын эх үүсвэрээ хангах томоохон бүтээн байгуулалт, их засварын ажлыг энэ онд хийхээр төлөвлөжээ.
ДЦС 6 зуухтай ажиллаж, 5 мг/Вт-ийн өргөтгөл хийсэн хүчин чадлаараа өнөөдөр үйлдвэрлэж буй цахилгааныхаа 23-25 хувийг Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлж байна.
Энэ онд 48мг/Вт-ийн өргөтгөл хийж Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээт цахилгааны 40 хүртэл хувийг хангах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Харбин электрик инженеринг” компани гүйцэтгэхээр урьдчилан зураг төсөл гаргаж, 2016 оны 10-р сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулах гэрээ байгуулжээ. Үйлдвэрлэлийн хэмжээний хоёр дахь том зардал болох цахилгааны хэрэглээг хэмнэх ажлыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ.
Г.АЛТАНЦЭЦЭГ















