Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлаа хамтдаа хэлэлцлээ

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2015 оны ажлыг дүгнэсэн “Нэн түрүүнд-ХАБ” бага хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тус хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдын төлөөлөл 400 гаруй хүн оролцож, өнгөрсөн оны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын үр дүн, сургалт, “Эрүүл мэнд” хөтөлбөрийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах ажлын талаар илтгэл сонссон. Уул уурхайн салбарыг сүүдэр мэт дагаж байдаг осол гэмтлээс хамгийн үнэт баялаг болсон ажилчнаа хамгаална гэдэг нь компанийн хуулиар хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлага юм. “Эрдэнэт” үйлдвэрийн “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бодлого компанийн бүх шатанд хэрэгждэг. Өнгөрсөн оныг 2014 онтой харьцуулахад осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалтын тохиолдол буурсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын бодит үр дүн боллоо. 
    “Нэн түрүүнд ХАБ-2016” бага хурлаас компанийн ХАБЭА-н хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, “Ноцтой эрсдлийн удирдлага” хөтөлбөрийг Авто тээврийн байгууллага, Засвар механикийн завод, Хүдрийн ил уурхай, Дулааны цахилгаан станц, Засвар угсралтын цех, Цахилгаан цехд нэвтрүүлэхээр болсон. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагчдын хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, гутлаар хангах асуудалд дотоодын үйлдвэрлэгчийг дэмжих чиглэлийг түлхүү баримтлан дотоод, гадаадын шилдэг компаниудаас сонголттойгоор шууд худалвах авахаар шийдвэрлэлээ.

 


У.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %