Жудо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр Орхон аймагт боллоо. Нээлтэнд Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцож тамирчдад амжилт хүсч, баяр хүргэлээ. Энэ үеэр Спорт ордны орлогч захирал, МУГТ Д.Нармандахыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн”, “Хангарьд” спорт клубын жудо бөхийн дасгалжуулагч, ОУХМ Ж.Нямдоржийг Орхон аймгийн хүндэт медалиар шагнасан.
2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын жудо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жудо бөхийн холбоо, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клуб хамтран зохион байгуулж байна. Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийн ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Д.Нармандахын олимпоос медаль хүртсэний 20 жилийн ойд зориулан Орхон аймагт тус тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.











У.Цэрэнбат
Фото: Спорт ордон















