Архивын Ерөнхий газраас улсын хэмжээнд 3700 байгууллагын дунд зохион байгуулсан Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт Эрдэнэт үйлдвэр ХХК 97,8 хувь, “А” маш сайн үнэлгээтэй шалгуулсан. Тус компанийн хамт олон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газар, төсөвт байгууллагын хэмжээнд Нэгдүгээр байр эзэлсэн тул Архивын ерөнхий газрын БАТЛАМЖ, 500000 төгрөгийн мөнгөн шагнал гардан авлаа. Монгол улсын Засгийн газрын 2015 оны “Улсын үзлэг явуулах тухай” 195 дугаар тогтоолын дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоох зорилгоор улсын хэмжээнд энэхүү үзлэг явагдсан юм.
















