Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2015” ёслолоо зохион байгуулсан байна. 19 дэх жилдээ болж буй энэ удаагийн шалгаруулалтанд 2015 оны онцлох аж ахуйн нэгжээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг тодруулан, “Мөнгөн меркури” цомоор өргөмжилжээ. Өнөөдөр болсон компанийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд тус цомыг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлин, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу нарт гардуулав.


У.Цэрэнбат















