“Эрдэнэт” үйлдвэрийн 2015 оны шилдгүүдийг тодруулах шинэ жилийн баяр энэ сарын 28-ны өдөр “Хангарьд” паласт боллоо. Улиран одож буй 2015 оноо үйлдвэрлэлийн өрнүүн их амжилттай үдэж буй уурхайчин хамт олондоо баяр хүргэж, шинэ жилийн баярын цэнгүүнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нээж үг хэлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн 2015 оны Шилдгийн шилдэг ажилтнаар Баяжуулах фабрикийн тээрмийн машинч Ч.Баасанбаатар, Шилдэг ажилчнаар Геологи хайгуулын ангийн өрөмдөгч Д.Хатанбаатар, Материал техник хангамжийн баазын засварчин-гагнуурчин Б.Болдсайхан, Засвар механикийн заводын металл хийц угсрагч Б.Отгонбаатар шалгарлаа. Шилдэг шинийг санаачлагчаар Засвар механикийн заводын технологич инженер Н.Хосбаяр, Хүдрийн ил уурхайн засварын механик Г.Эрдэнэбаатар, “Эрдэнэт сувилал” цогцолборын тасгийн эрхлэгч Д.Оюунбат, Шилдэг мэргэжилтнээр Баяжуулах фабрикийн ахлах мастер Ц.Батболд, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн товчоон дарга Л.Энхтүвшин, Хүдрийн ил уурхайн тэсрэх бодисын үйлдвэрийн механик А.В. Гудков тодров. “Эрдэнэт” үйлдвэрийн 2015 оны Шилдэг удирдах ажилтнаар Автотээврийн байгууллагын 3-р авто засварын газрын дарга Д.Цолмон, А.Ф.Тюряковын нэрэмжит шагналын эзнээр Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн эрхлэгч М.Гаамаа, Хүдрийн ил уурхайн уулын инженер Д.Очирбат, Засвар угсралтын цехийн ахлах мастер В.А. Сапрыкин нар шалгарлаа.
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн санаачилгаар 2012 оноос шилдэг ажилтнуудын сүлд модны наадамд компанийн 6000 гаруй ажилчдын бүртгэлийн дугаараас сугалаагаар, “Алтан азтан”-г тодруулж эхэлсэн. 2015 оны “Алтан азтан”-аар Засвар механикийн заводын Ерөнхий инженерийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан орлогч Ц.Батболд тодорч, 2 өрөө байрны эзэн боллоо.
У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс















