Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Орхон аймаг дахь салбар, Орхон аймгийн телевизүүдийн холбоо хамтран Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оны шилдгүүдийг тодруулах “Зэс үзэг”, “Алтан бүргэд” хүндэтгэлийн ёслол, цэнгүүнийг 2015 оны 12-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Орхон аймаг дахь салбарын шилдгүүд, “Зэс үзэг” шагналын эздийг энэ өдөр тодруулсан. 2015 оны Шилдгийн шилдэг сэтгүүлчээр “Хотын шуудан” сонины сэтгүүлч, erdenetnews.mn сайтын тоймч Н.Мөнхтөр, Хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар NBHD телевиз, Сонины шилдэг сэтгүүлчээр “Нар туссан цаг” сонины сэтгүүлч Б.Ганчимэг, Шилдэг найруулагчаар Б.Галбаатар, Шилдэг сайтаар erdenetinfo.mn, Шилдэг радио “Эрдэнэтийн дуу хоолой” фм 106,5, Шилдэг дүр төрх төрөлд уул уурхай, шинжлэх ухааны “Эрдэнэт хөгжил” сэтгүүл тодорч, “Зэс үзэг” шагнал гардлаа.
Орхон аймгийн телевизүүдийн холбооны дээд шагнал “Алтан бүргэд” шагналыг энэ өдөр мөн гардуулж, шилдгүүдийг тодруулав. Шилдгийн шилдэг телевизийн байгууллагаар “Тэнгэр” ТВ, Шилдэг телевизээр ETV, Мэдээллийн шилдэг хөтөлбөр MBS телевиз, Телевизийн шилдэг бүтээлд NBHD телевизийн “Амьдрал бүхний төлөө” нэвтрүүлэг шалгарлаа. Телевизийн шилдэг зураглаачаар “Эрдэнэт” телевизийн зураглаач Б.Төвшинзаяа, Шилдэг графикч “TV 10” телевизийн графикч А.Даваасүрэн, Телевизийн шилдэг сэтгүүлчээр “Тусгал” телевизийн сэтгүүлч М.Мөнхцэцэг нар тодорч, “Алтан бүргэд” шагнал гардаж, телевизийн 2015 оны шилдгүүд тодорлоо.




У.Цэрэнбат















