Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2015 оны онцлох 10 үйл явдал

1. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөлөө
    “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөж, 2015 оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтанд  хүлээн авлаа. Тус өргөтгөл нь “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор, орлогыг 240 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм. Манай үйлдвэрийн ИТА, ажилчид богино хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшлээ.  



2. Эрдэнэт үйлдвэр “ТОП-100” компанийг 13 дахь жилдээ тэргүүлж, Монголын татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийн эзэн боллоо
    Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийг 2015 оны 4-р сарын 22-нд Төрийн ордонд шалгаруулан өргөмжилж, “Эрдэнэт” үйлдвэр 13 дахь жилдээ “ТОП-100”-ын жагсаалтыг тэргүүлэв. 2014 онд улсын төсөвт 341,8 тэрбум төгрөг төвлөрүүлж, орон нутгийн төсөвт 25 тэрбум төгрөгийн орлого оруулсан “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олныг Монголын  татварын  албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийн эзнээр тодрууллаа.



3. Ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийв
   Ган бөөрөнцөг цувих цех 2015 онд 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг цувих технологийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүллээ. Мөн шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өртөг зардал бууруулах ажлын хүрээнд нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд оруулсан. Дизелийн түлшний хэрэглээг нүүрсний хийгээр сольсноор түлшний үнийн зөрүүнээс 2 тэрбум төгрөг хэмнэж, 1 тонн ган бөөрөнцгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулав.  


4. Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэв
    Засвар механикийн завод шинэ нэр төрлийн 120 цутгуур, цутгуурын хэвийг хийж эзэмшсэний дээр 2015 онд 34 нэр төрлийн 4,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3,2 тэрбум төгрөгийг импортын худалдан авалтаас хэмнэжээ. Тус завод 2015 онд резин эд анги боловсруулах 1000 тоннын хүчин чадалтай халуун пресс ашиглалтанд оруулж, Баяжуулах фабрикийн тээрмийн резин хуяг, 20 граммаас 20 кг хүртэл жинтэй олон төрлийн резин эд анги үйлдвэрлэж эхэллээ.


5.  “Эрдэнэтийн овоо”-ны хүдрийн нөөцийг олон улсын стандартын дагуу шинэчлэн тогтоолоо
    “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдлагын багаас дэвшүүлсэн Геологийн бодлогыг тодорхой болгох зорилтын хүрээнд “Эрдэнэтийн овоо”-ны хүдрийн нөөцийг гүйцээх хайгуулын үр дүнг ашиглан, бүрэн хэмжээнд дахин тогтоолоо. “Эрдэнэтийн овоо”-ны бүлэг орд болох Баруун хойд, Төв, Оюутын орд, өмнө зүгт 30 гаруй км-ийн зайд орших Шандын ордын нөөцийг тооцоолох ажлыг 2015 онд гүйцэтгэсэн. Энэхүү томоохон ажил нь Монгол улсын ашигт малтмалын нөөцийн шинэ ангиллын дагуу, олон улсын стандартад нийцүүлэн, Геологи-уул уурхайн “Майкромайнинг” программ хангамж ашиглан хийгдсэн юм.


6. Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд М3 даланг ашиглалтанд оруулав
    Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд  үйлдвэрийн  технологийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор 2015 онд 1100 орчим метрийн урттай М3 даланг 1400 мм-ийн голчтой хуваарилах шугам, ВК-11, 12-р худгийг эргэлтийн ус хүлээн авах хоолойн (коллектор) хамт барьж  байгууллаа. Энэхүү бүтээн байгуулалт нь “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй 20 хүртэл жил хангах боломж бүрдэв.


7. Эрдэнэт үйлдвэрийн оюуны өмчийн бодлогыг баталлаа
    “Эрдэнэт” үйлдвэрийн 1000 инженер “Мэдлэг-Технологи-Инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч-Инновацийн арилжаа” уриан дор чуулж, оюуны өмчийн бодлогоо батлав.  Оюуны өмчийн бодлогын хүрээнд 100 сая төгрөгийн урамшуулал бүхий “Инноватор” цомын эзэн хамт олныг шалгаруулах, урамшуулах журам боловсрууллаа.


8. “Эрдэнэт медикал” төвд Японы эрүүл мэндийн менежмент нэвтрүүллээ
    “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Японы эрүүл мэндийн “Medipas” байгууллагын Ерөнхийлөгч Суяама Яасио нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх гэрээг хоёр тал байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсон, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт Японы “Medipas” байгууллага Монгол улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо.


9. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олноос дөрвөн гавьяат төрлөө
    Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Баяжуулах фабрикийн даргын зөвлөх, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн төслийн удирдагч Р.Дэлгэр, Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулагч Р.Баяр нар Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор, “Хангарьд” спорт клубийн чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Ч.Раднаабазар Монгол улсын гавьяат дасгалжуулагч боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны эх орны хөгжил, уул уурхайн салбарт оруулсан хувь нэмэр хөдөлмөр зүтгэлийг Монгол улсын төр ийнхүү өндрөөр үнэллээ.



10. “Хангарьд”-аас Монгол улсын арслан төрөв
      Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Э.Оюунболд 22 насандаа Монгол улсын арслан цол хүртэж хамт олон, наадамчин түмнээ баярлууллаа. Тэрээр тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийг тэр ийнхүү манлайлав.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %