“Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн хурал боллоо

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Монгол, Оросын удирдах зөвлөлийн ээлжит 51-р хуралдаан өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон. Энэ удаагийн хуралдаанаар компанийн 2013, 2014 оны эдийн засаг, санхүү, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дүгнэжээ. Дээрх онд “Эрдэнэт” үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100 давсан хувиар биелүүлэн, эдийн засгийн өндөр ашигтай ажиллаж, эзэмшигч талуудад ногдол ашгаа хуваарилсан. Ашгийн төлөвлөгөөг биелүүлсний төлөө үйлдвэрийн хамт олныг шагнах шийдвэр хурлаас гаргажээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж ажилласныг Зөвлөлийн гишүүд өндөр үнэлсэн байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 2016 оны бизнес төлөвлөгөөг баталжээ. Компанийг 2016-2025 онд хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөний эхний төслийг 2016 оны 3-р сарын нэгэн буюу шинэ оны эхний улиралд багтаан танилцуулах үүрэг өгсөн байна.
     Зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нийгмийн цехүүдийг зардлаа нөхөж, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж ажиллуулахаас гадна “РСЦ”, “ЭрдСүлж” ХХК зэрэг охин компанийн бүтэц, ажлын горимд өөрчлөлт оруулахаар болжээ. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор “Москва-300”, “Эко-400” орон сууцны төслийн хөрөнгийн асуудлыг зэсийн үнэ өсөх хүртэл хойшлуулсан байна. Мөн оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт медикал” төвийг Японы эрүүл мэндийн менежментээр бие даалгаж ажиллуулах шийдвэр гаргажээ.

 


У.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %