“Компанийн хөгжилд бидний оролцоо” аян дүнгээ гаргалаа

     Хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан “Компанийн хөгжилд бидний оролцоо” аяны дүнгийн хурал, бүтээмж чанарын дугуйлангуудын тэргүүн туршлага түгээх үйл ажиллагаа өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий захиргааны   Оюу танхимд боллоо. Хамт олны бүтээлч санаачилгын үр дүнгээр компанийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах явцыг идэвхжүүлэхэд чиглэсэн уг аян 8-р сарын 15-наас 12-р сарын 1 хүртэл үргэлжилжээ. Энэхүү аянд 13 цех, нэгжийн 22 бүтээмж чанарын дугуйлан оролцож, материалаа ирүүлсэн байна.   Дугуйлангийн арга барилыг сайжруулах чиглэлээр ахиц гарган, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа ашиглалтыг сайжруулах, шинэчлэлийг нэвтрүүлэх, ажил хөнгөвчлөх хэмнэлт гаргах, ажлын байрны эрсдэлийг бууруулах, хаягдал материал дахин боловсруулах, ногоон бүтээмжийг хэрэгжүүлэх замаар компанийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулан  тэргүүлсэн Баяжуулах фабрикийн Г.Рэнчинсамбуу ахлагчтай “Пресс”, Засвар механикийн заводын О.Батзориг ахлагчтай “Эрхий мэргэн бүтээмж чанарын дугуйлангуудыг дурсамж 400 мянган төгрөгөөр урамшууллаа. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ажлын чанарыг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэх, ажил хөнгөвчлөх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах олон санал санаачилга гаргасан Эрчим хүчний цехийн Г.Эрдэнэбаяр ахлагчтай “Шинэ эргэлт”, Цахилгаан цехийн Д.Мөнхцэцэг ахлагчтай “Амжилт ба дэвшил”, Судалгааны төвийн С.Сүрэн ахлагчтай “Сэтгэмж”, МТХБ-ын А.Загдсүрэн ахлагчтай “Оргил”, Ерөнхий захиргааны Тамгын хэлтсийн Б.Батсүх ахлагчтай “Шидэт зөгий” бүтээмж чанарын дугуйланг дурсамж 300 мянган төгрөгөөр урамшууллаа. Шилдэг дугуйланг шалгаруулахдаа аяны хүрээнд байгаа түвшингээсээ хэр ахисан, тэргүүн туршлагаа түгээсэн байдал, төсөл сайжруулалтын ажлын үр дүн, цаашдын зорилго, төлөвлөгөөг нь харгалзан үзжээ. Шилдэг зохион байгуулагчаар ЗМЗ-ын бүтээмжийн чиглүүлэгч Г.Эрдэнэдаваа, Цахилгаан цехийн бүтээмжийн чиглүүлэгч Б.Ёолк, Ерөнхий захиргааны Тамгын хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр, МТХБ-ын бүтээмжийн чиглүүлэгч А.Мөнх-Эрдэнэ  нар шалгарч  мөнгөн шагнал хүртэв. Шилдэг бүтээмжийн  зөвлөл, хороогоор   Баяжуулах фабрикийн Д.Эрдэнэцогт даргатай, Эрчим хүчний цехийн Г.Батмөнх даргатай бүтээмжийн зөвлөлүүд,  Ерөнхий захиргааны Тамгын хэлтсийн Н.Баттулга даргатай бүтээмжийн хороо шалгарлаа. Энэ үеэр шилдгээр шалгарсан дугуйлангийн ахлагч нар аяны хүрээнд хэрхэн ажилласан тухай болон дугуйлангийн тэргүүн туршлагаасаа хуваалцсан юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %