Н.Батбаатар: Бид хүрсэн түвшингээ хадгалах байр суурьтай байна

Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш уналттай энэ үед хэрхэн ажиллах талаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын  байр суурь хийгээд   хамтын гэрээний биелэлтийн талаар  Эрдэнэт үйлдвэрийн Үйлд-вэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатараас тодрууллаа. 

-Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ ойрын жилүүдэд байгаагүй бага хэмжээнд очлоо. Энэ цаг үед Үйлдвэрчний эвлэлийн байгууллага  ямар байр суурь баримтлан ажиллах вэ?
-Дэлхийн зах зээл дээр өнгөт металлын үнэ  буурч, энэ үйл явц  урт  хугацаанд үргэлжлэх  төлөвтэй байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, манай гишүүд ýнэ цаг үетэй   зохицож  явах  асуудал чухал байна. Үүнийг боломж бүр  ашигтай,  саад болгон уршигтай байдаггүй гэдэг утгаар авч үзэх хэрэгтэй. Зэсийн үнийг даган бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна. Ийм нөхцөлд Үйлдвэрчний  байгууллага  хамтын  гэрээнд  өмнө  хүрсэн  түвшингээ хадгалах байр суурьтай байгаа. Эдийн засаг санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардахгүйгээр явж ирсэн нөхцөл байдлаа  хадгалах   асуудал  маш чухал юм. Энэ үед хувь хүн мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрсдэлийг  давж   гарах  эдийн  засгийн   нөхцөлийг өөртөө бий болгох нь чухал. Хуримтлал үүсгэнэ гэдэг нь цаад  утгаараа  цалингийн  нэмэгдэлтэй дүйцэх хэмжээний ач холбогдолтой. Аль аль талдаа бодит нөхцөл байдалд тааруулж бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах ёстой. Үүссэн нөхцөл байдлаас үйлдвэр ч тэр, үйлдвэрчний бай-гууллага,  ажилтан бүгд  сургамж авах ёстой. Амьдралд юу ч тохиолдож болох учраас бэлтгэлтэй л байх хэрэгтэй. 
 
-2014-2015 оны Хамтын гэрээний  биелэл-тийг хэлэлцэж байна.  Гэрээ  хэр биелэлттэй байгаа вэ?
  -Хамтын гэрээний биелэлт 99,1 хувьтай байна. Хамтын гэрээний 11, 17-ð заалт буюу компанийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, хуримтлалын эх үүсвэр болгох зорил-гоор “Тэтгэвриéн хадгаламж”-ийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн заалтаас бусад нь биелсэн. Тайлбартай асуудал бий. Хослон, орлон, хавсран ажилласны нэмэгдэл хөлс, цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай зэрэг нээлттэй зүйл байгаа. Хамтын гэрээний заалт бүрийг биелүүлэхийн төлөө захиргаа, үйлдвэрчний байгууллага хүчин чармайлт гарган ажиллаж байгаа.  Хүн бүрт сэтгэл ханамж дүүрэн байж чадахгүй байж магадгүй.
Жишээ нь:  Хамтын гэрээний 2,5 заалтын тухайд  зарим хүмүүсийн мэргэжил, эрүүл мэнд нь таарахгүйгээс өөрийн ажлын байрандаа  хүүхдээ оруулж чадахгүй нэг хоёр тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Мөн хууль тогтоомж нь гараагүй, хүлээлтийн байдалтай зүйл бий. Гэхдээ бид хууль гарахыг хүлээхгүйгээр ирэх жилүүдэд үйл ажиллагааг эхлүүлье гэсэн бодолтой байгаа. Тэтгэврийн хадгаламжийн болон  орон сууцны хөтөлбөр бусад тодорхой бус зүйлийг тов тодорхой болгон,  биелэлтийг нь хангах талаар аль аль талдаа санаачилгатай ажиллая гэдэг дээр санал нэгдэж байгаа. 
Я.ЭНХТУЯА
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %