А.Ундрахтамир: Эрдэнэтийн овооны ордын хүдрийн нөөцийг 1991 оноос хойш бүрэн хэмжээнд дахин тооцооллоо

Эрдэнэтийн овооны бү-лэг орд болох Баруун хойд, Төвийн, Оюутын орд, өмнө зүгт 30 гаруй км-т алслаг-дан орших Шандын ордын нөөцийг тооцоолох ажлыг  Цахиурт хүдэр компанитай манай геологичид хамт-ран гүйцэтгэжээ. Ингэх-дээ Монгол улсын ашигт малтмалын нөөцийн шинэ ангиллын дагуу, олон улсын стандартад нийцүүлэн, Майкромайнинг програм хангамж ашиглан хийсэн байна. Энэ ажлын ач холбогдлын талаар Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, Ерөнхий геологич А.Ундрахтамираас тодрууллаа. 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын багаас дэвшүүлсэн 9 зорилтын нэг Геоло-гийн бодлого тодорхой байх төлөвлөгөөний дагуу компанийг 2016-2025 онд  хөгжүүлэх концепцийн хүрээнд Эрдэнэтийн овооны Баруун болон төвийн хэсэгт  ордын нөөцийг баталгаажуулах ажил хийхээр төлөвлөсөн.  Ингэхдээ  гүйцээх хайгуулын ажлын үр дүнтэй уялдуулан  ордын геологийн загварчлал, хүдрийн нөөцийг дахин үнэлэх ажлыг орчин үеийн арга аргачлал дэвшилтэт технологи ашиглан олон улсын стандартын дагуу гүйцэтгэсэн.  Цахиурт хүдэр компани  бүх тооцооллыг  хийж,  манай геологичид  хамтран анхдагч мэдээлэл шалгах, боловсруулах, төлөвлөх чиглэлээр  ажиллалаа.  Эрдэнэтийн овооны бүлэг ордын хүдрийн нөөцийг 1991 оноос хойш  бүрэн хэмжээнд дахин тооцооллоо. Уурхайн төлөвлөлтийг оновчтой хийхийн тулд  анхны хайгуулаас эхлэн бүх шатны хайгуулын  мэдээллийг  нягталж, боловсруулсан. Ингэснээр  үнэн зөв   мэдээллээр уурхайн үйл ажиллагааг удирдах ажлын  суурь мэдээлэл бэлэн боллоо гэсэн үг. Манай үйлдвэрт  уул уурхайн удирдлагын Питрам  систем нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ нь  хүдэр олборлох үйл ажиллагааг нарийн хянах, эдийн засгийн үр ашгийг тооцож шуурхай шинжилгээ  хийх,  илүү  үр дүнтэй  ажиллах нөхцөлийг бүр-дүүлж байгаа. Цаашид уурхайн блок загварчлал хийснээр   зэсийн үнээс  хамааруулан уурхайн олборлох захын агуулга, түүнд нөлөөлөх  хүчин зүйлд олон төрлийн шинжилгээ, дүгнэлт өгөх юм. Уурхайн олборлох захын агуулгаас үйлдвэрийн ашиг, орлого хамаардаг. Мөн өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн үйл ажиллагааны тогтвортой ажиллагаанд чухал нөлөөтэй.  Ерөнхийд нь дүгнэхэд  уул уурхайн удирдлагын системийн томоохон  шинэчлэлт, өөрчлөлтийн ажлын эхний суурийг тавилаа гэж үзэж болно. Мөн ордын гарал үүслийн  дараалал, зүй тогтлыг нарийн судалснаар Эрдэнэтийн овооны ордын үргэлжлэл байж болох эсэхэд хариулт өгнө. Мэдээллийг  шинжилснээр  ордын үргэлжлэл болон  харьяалагдах ордын нөөцийг нэмэгдүүлэх, шинэ орд эрж олоход ихээхэн ач холбогдолтой. Ордын хүдрийн нөөцийн тоо хэмжээг 2016 оны эхний хагаст төрийн эрх бүхий байгууллага, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулан улсын нөөцөд бүртгүүлэн  баталгаажуулна.

Я.ЭНХТУЯА

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %