Манай үйлдвэрийн хамт олон энэ оны 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлжээ. Энэ талаар үйлдвэрийн Ерөнхий диспетчер Б.Мөнхнасан: “Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүллээ. Тухайлбал, Хүдрийн ил уурхайн хамт олон төлөвлөгөөнөөс уулын цул гаргалтыг 9000 м3, хөрс хуулалтыг 6000 м3-ээр, хүдэр олборлолтыг 8000 тонноор давуулан биелүүллээ. Баяжуулах фабрикийн хамт олон төлөвлөгөөнөөс 5000 тонн хүдэр илүү боловсруулж, зэсийн баяжмалын металл авалтыг 708 тонн, молибдений баяжмалын металл авалтыг 150 тонноор давуулсан байна. Түүнчлэн зэсийн баяжмалын ачилтын төлөвлөгөөг 705 тонноор, молибдений баяжмалын ачилтын төлөвлөгөөг 122,2 тонноор давуулан биелүүлсэн. Хүйтний улирал эхэлñýíòýé холбогдуулан цех, хэлтсийн хамт олон өөрсдийн хариуцсан авто болон явган замыг мөстлөг үүсэхээс сэргийлэн цэвэрлэхийг анхааруулж байна гэв.
Я.ЭНХТУЯА















