“Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбооны ээлжит зургадугаар чуулган өнгөрөгч бямба гаригт “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Залуучуудын холбоо хоёр жилийн ажлаа гишүүддээ тайлагнаж, шинэ тэргүүнээ сонгосон. “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбооны тэргүүнээр гишүүдийн 55 хувийн саналаар Зураг төслийн төвийн инженер Т.Мөнхбат сонгогдлоо.






У.Цэрэнбат















