Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хангарьд” спорт клубын нэрэмжит сонирхогчдын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн өнгөрөгч бямба гаригт боллоо. Тэмцээнд 50 гаруй тамирчин 6 насны ангилалд 3 төрлөөр өрсөлдөв. Усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнд 25-72 насны тамирчин оролцсон бөгөөд амжилттай оролцсон тамирчдад ахмадын УАШТ-нд оролцох эрх олгосон. 25-29 насны ангилалд Автотээврийн байгууллагын ажилтан Нармандах, 45-50 насны ангилалд тамирчин Найгалмаа, 50-с дээш насны ангилалд Засвар механикийн заводын ажилтан Батбаатар тус тус гурван алтан медаль хүртлээ.
У.Цэрэнбат





У.Цэрэнбат
Фото: Спорт ордон















