Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтын ажиллагааны өдрүүдийг энэ жил 50 дахь удаагаа тэмдэглэж байна. Өнөөдөр найрамдлын хамтын ажиллагааны хаалтын үйл ажиллагааны хүрээнд Найрамдлын өндөрлөг, ЗХУ, БНМАУ-ын дөрвөн жанжины хөшөө, ялалтын 70 жилийн ойн хөшөөнд орон нутаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэлээ. Монгол, Оросын ард түмний найрамдлын билэг тэмдэг болсон Эрдэнэт хотноо жил бүр хамтын ажиллагааны өдрүүдийг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Найрамдлын хамтын ажиллагааны өдрүүд хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ.







У.Цэрэнбат















